Young Drivers

Залуу жолоочид

Америкийн Нэгдсэн улсад дунд сургуулийн сурагчид 15 наснаасаа сургууль дээрээ жолооны хичээлд идэвхтэй оролцдог байх юм. Ахлах сургуулиа төгсөөд шууд жолоо барих чадвартай бие хүн болон төлөвшсөн байдаг. Хуулиа дагадаг, болно, болохгүйг мэддэг эрхзүйн мэдлэгтэй болоход дөхөм. Бас техниктэй харилцаж сурна. Морь унаж өссөн хүүхэд төмөр хүлэгт ч бас нугасгүй дуртай байдаг.

Техник технологийн дэвшил хаана хүрээд хэрэгжихгүй зогсдог вэ. Хууль дутмаг, хуулийн цоорхойтой тул зогсдог. Хүүхэд хэдэн цагаар хаана, хэзээ, хэний хяналтан дор тэр техникийг ашиглах вэ гэсэн дүрмийг мэдэхгүйгээсээ болоод осол эндэгдэл гаргадаг. Эцэг эх асран хамгаалагчийн хариуцлагыг ч мөн хатуу ширүүнээр хашрааж хэлэх биш яг эхнээс нь танай хүүхэд сургуульд явж байгаа бол ямар багш, хэн хариуцдаг, ямар хичээл судалдаг, хэн хэн хичээл дугуйланд нь хяналт тавьдаг зэргийг сайтар ухамсарлах ёстой. Хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид, хуулийн дагуу захирагддаг болохын тулд хүмүүс ард түмэнд хүүхдүүдэд сайтар танилцуулсан байх шаардлага. (Аюулгүй ажиллагааны дүрэм, хууль, гэх мэт)

Жолоо барих нь хэрэглээ гэхдээ ямар зан ааш, сэтгэл хөдлөл, ямар дадал зуршилтай вэ гэдэгт ч нөлөөлдөг. Жолоо барьж байгаа хүн ядаж л нэг ч дусал алкохолны төрлийн ундаа хэрэглээгүй байж сурах нь бидний амьдралд амар амгаланг авчрах юм.