In honor of Right People in the Community

Намайг бага байхад манай хөрш нэг настан ээрмэл ээрэгдэн нэхмэлийн зүүгээр сүлжмэл нэхдэг байлаа. Тухайн үед жаахан хүүхэд юу ч анзаарсангүй. Тэрээр гэр бүлээрээ амьдардаг сайхан хүмүүс байсан. Ээж аав их ажилтай завгүй, хуурай нагацууд заримдаа хардаг байсан ч, нэг өдөр харах хүнгүйдээ энэ хоёр буурайгийн гэр үлдэх боломж гарсан. Тэгээд л юу хийж байгааг нь харсан хэрэг. Гэхдээ тэр үед нэхмэл ямар ач холбогдолтойг мэдэхгүй хүүхэд байж.

Сургуульд орсны дараа 7р ангид хөдөлмөрийн хичээлээр оёх нэхэх эсгэх зэрэг бүтээлч хөдөлмөрийг сурав. Оёх нэхмэл сүлжих нь нэгэн төрлийн бүтээлч урлаг тул хичээлийн хөтөлбөрт байсан байх. Тэр үед эсгэх оёдлын машинтай танилцах, хэрхэн аюулгүй хэрэглэх, зүү барих, хос зүүгээр нэхэх, дэгээ зүүгээр нэхэх зэрэг зүйлсийг сурлаа. Багш маань сайтар нэг бүрчлэн алхам алхамаар заадаг.

yarn Uganda
Merino Wool – Арчилгаа гараар угаана

Бас ээжтэйгээ дэлгүүр хэсэж яваад нэг дэлгүүрийг худалдагч эмэгтэй юм нэхээд байгааг анзаарав. Тэр эмэгтэй их олон жил бүтээлч урлалыг (creative art) урлаж өөрийнхөө хийсэн бүтээлийг худалддаг байсан. Аав ээж 2 маань оёдлын машинаа гаргаж ирээд шинэ жилийн баярын хувцас, даашинз, эсвэл энгийн өмд цамц ч оёдог байсан.

Харин америк улсад нөхрийнхөө аав ээжийн гэрт хэсэг байх хугацаанд хадам маань хос зүү, нэг утастай өглөө. Тэгэхээр нь гайхаад намайг юм нэх гэж байгаам байна гээд ороолт нэхлээ. Тэд мөн нөхөр маань гайхаад чи юм нэхэж чаддаг байсан юм уу гээд л уулга алдаад л. Тэрнээс хойш хүүгээ харангаа юм нэхдэг болов. Бас гэр хүүхэд насаа бодон яагаад болохгүй гэж, юунд нь ичиж гайхах юм. Ер нь иймэрхүү бүтээлч хүмүүс нэг хэсэг материалаар гачигдан үйл ажиллагаа нь зогссон байдаг. Хүмүүс нэхмэлийн утас, (yarn) даавуу (cotton) зардаг дэлгүүр, хомс болох үед өөр өөрсдийн сонирхол, ажлыг хийн энэ төрөл нь дэлгэрүүлж болдог, чанартай хийж болдог үндэсний урлаг гэдгийг мартаж эхэлсэн.

Cowls

Америкийн Нэгдсэн улсад хувийн бизнэс хүний өөрийнх нь сонирхол мэргэжлийн дагуу бизнэсээ хийх боломжтой тул хэн нэгэн нь нэхмэл утасны дэлгүүр, хувийн сүлжээ дэлгүүрүүд бараг л хот болгонд байдаг. Тэд үйл ажиллагаагаа өргөжүүлэхдээ хот болгонд очин нэг нэгнийхээ дэлгүүртэй танилцан хаанаас ямар төрлийн сайн чанартай утаснуудыг хэрэглэж импортлодог болох талаар мэдээллээ хуваалцдаг нэг нэгнээсээ суралцдаг юм байна гэдгийг 4 жилийн өмнө мэдсэн. Мэдээж төлбөртэй хөтөлбөртэй.

Нэхмэл утасны төрлүүд олон байдаг: Yarn types

Ноос wool
Ноолуур cashmere
Алпака alpaca
Мерино ноос merino wool
Ангор Mohair
Tweed холимог гэх мэт.

Акрилик Acryllic

Cowls
cowls made by machine wash – and hand wash merino wool

Зөөлөн, дулаан, угаалгын машинаар угааж болох, гараар угаах, өргөн, нарийн, зузаан гэх зэрэг боловсруулалтын арга их бий. Хувийн бизнэсүүд өөрсдөө ч нэхмэл утасандаа өнгө оруулж боловруулах мөн ээрэх төхөөрөмжүүдээ сайтар бэлдсэн байдаг. Одоогоор Перу, Уганда, Канад, Хятад, Европ зэрэг улсуудаас гараар нэхмэл хийх утаснуудыг импорлодог.