Japanese Kindergarten

Япон Улсын Хүүхдийн Цэцэрлэг

Япон улсын үндэсний хөтөлбөр болох ЖЭТ (JET) програмд тэнцсэнээр гэр бүлээрээ Япон улсыг зорьсон билээ. Үүний давуу талаар хүүхэдтэй гэр бүл хүүхдүүдээ япон улсын цэцэрлэг сургуульд элсүүлэх завшаан олдсон билээ. Тиймээс товчхон мэдээлэл хуваалцъя гэж бодлоо.

Элсэлт 4 сард эхлэдэг. Хотын нутгийн удирдах ордоноос хүүхэд тан аль цэцэрлэг элсэх боломжтойг бас хэрхэн тэтгэлэг авах боломжтойг хэлж өгнө. Анкет бөглөөд хүүхэд хариуцсан мэргэжилтнээс төлбөр яаж төлөх хэрхэн бүртгэгдсэн, орлогоос хамааран аль ангилалд орсон талаарх мэдээллийг өгдөг. Азаар ихэнх япон мэргэжилтнүүд англи хэлтэй байж таарсан тул их энгийн байлаа.

Сургуулийнхаа танилцуулга мэдээллээ харамгүй өгөх бөгөөд хүүхдүүдэд эхний өдрөөс нь эхлээд сургуулийн үйл ажиллагааг зааварчилж өгдөг. Жишээ нь хэдэн цагт ирэх, цайны цаг хэзээ болох, шүдээ хаана угаах, хэрхэн зураг, хэл, хүрээлэн буй орчин бусад урлагийн хичээлүүдээ ямар материал, хувцас, бичгийн хэрэгсэл ашиглах талаар сайтар хэлнэ. Мөн аав ээжүүд нь энэ материалуудыг бэлдэж өгнө. Хүүхдийн өөрийнх нь эзэмшлийн хэрэгсэлд нэг бүрчлэн нэрийг нь бичсэн байхыг шаарддаг. Нэр хэвлэдэг дэлгүүр ч байдаг. Цаасан дээр наах, хувцас, гутал, хайч, сойз, аяга, халбага, сэрээ, савх нэг бүрчлэн нэртэй байх ёстой.

Өглөө 9 цагаас өдөр 12 эсвэл 2 цаг хүртэл бүтэн цагаар бол 5 цаг хүртэл төлбөртэй хүүхдээ өгч болно. Хичээлийн жилийн үйл ажиллагааг бүтэн жилээр хуанли дээр хэвлэсэн тул хэзээ цэцэрлэг амрах, ажиллах, хэрхэн багш нартай холбоо барих талаар мэдээлэл агуулна.

Хөгжим тоглож сурах, парадад оролцох, шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг ажилд эцэг эхчүүд хамрагдаж болно. Яаж хамрагдах вэ гэдэг нь тухайн улсын эсвэл тогтсон жишиг эмх замбараатай байдлаас шалтгаална. Оролцох эсэх нь таны сонголт.

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.