Japanese Elementary School

Япон улсын Бага Сургууль

Grades: Япон улсын бага сургууль мөн анги дэвших бүрдээ өөр өөр багштай. 2-р ангид хичээл заадаг багш 2-р ангид л хичээл заана. Багш чөлөө авах үед 1-6р ангийн ямар ч багш оронд нь хичээл зааж болно. Хэл (language), дуу хөгжим (music), тоо (arithmetic), хүн ба байгаль орчин (life science/seikatsu), зураг (art) гэх хичээлүүд орно. Биеийн тамир (sports), англи хэл (English) эрүүл мэнд тусдаа багштай.  

Enrollment/Элсэлт Бичиг баримт бүрдүүлэлт Америкийн сургуулиудын нэг адил явагддаг, гэхдээ Япон улсад гэрийн эсвэл харъяаллын дагуу хотын захиргаанаас хуваарилдаг. Хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулийн нээлтийн хөгжим эхэлснээр, багш ажилчид, эцэг эх, хүүхдүүд, хотын захиргааны ажилтан, эцэг эхийн зөвлөл үг хэлж, 1-р ангийн хүүхдүүдийг тусад нь хүлээн авдаг. Анги 30 -аас дээшгүй сурагчтай мөн туслах багштай хичээллэнэ. Хүүхдийн хичээлийн хувцас хэрэгслийг эцэг эх, асран хамгаалагчид оноосон дэлгүүрээс худалдан авна.

Classes: Language (国語-kokugo) Япон хүүхдүүдийн эх хэлний хичээлийн агуулгад ханз үсэг/kanji, үндэсний уран зохиол, түүх, соёл, гадаад уран зохиол (Оокино кабу/大きのかぶ.) орно.  Япон бичгийн хэл хирагана (hiragana), катагана (katagana) г хүүхдүүд бараг цэцэрлэгтээ бичиж сурсан байдаг. Мөн энэ бичгийн хэлбэрийг 1-р анги 2-р ангидаа үсэг холбох, үг бичих, өгүүлбэр бүтээх, зохион бичлэг бичихэд өргөн хэрэглэнэ. Гадаад үг болох зарим хятад ханзыг ч мөн катаганагаар тэмдэглэн сурдаг. Arithmetic: Sansuu 算数 Тооны хичээл -Тооны хичээлийн хэрэгсэл болох сампин, шоо, тооны хүснэгт, геометрийн дүрс болон тооны хичээлд япон хүүхдийн сэтгэхүй, амьдралын дадал, боловсролын стандартад нийцсэн хууль тогтоогчдоор хүлээн зөвшөөрөгдсөн хэрэгслүүдийг эх орондоо зохион бүтээж чанартай материалаар ханган үйлдвэрлэдэг.

Багшийн нөөц

Япон Америк улсуудад анги танхим, ээлжгүй. Учир нь тэд өглөө 8 цагаас өдөр 3:00 хүртэл хичээлийн хөтөлбөртэй.

Телевиз, компьютер

Хөгжим (Хүүхдүүд худалдаж авсан байна)

Утас (дотоод холболттой)

Самбар, хүрэлцээтэй сандал, ширээ

Хүүхдүүдийн хувцас өлгөх зай, ангийн булан, номын тавиуртай, нээлттэй хичээлийн үед эцэг эх, асран хамгаалагчид ангид ороод зогсоход боломжийн багтаамжтай анги байдаг.

Багш ажлын оффисоор хангагдсан байх ба хичээлийн хэрэгсэл, ном, бичиг хэрэг, хэвлэгч, хувилагчаар хангагдсан байна.

to be continued …

Based on personal experience.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.