Elementary School in USA

Америкийн Нэгдсэн улсын Бага Сургууль

Бага сургуулийн элсэлтийг эцэг эхчүүд өөрсдөө, сайтар судлах хэрэгтэй болдог. Хүүхэд хэзээ сургуульд орох талаар сургуулийн захирал болон ажилтантай утсаар, имэйлээр харилцан мэдэж авах боломжтой. Хүүхдэд ээлтэй сургуулийг хэрхэн бүрдүүлснийг харан энэхүү дүгнэлтэд хүрлээ.

Хамгийн ихээр анхаарал татсан зүйл бол хүүхдийн ангийн багш (homeroom teacher) жил ирэх бүр өөр өөр байдаг юм. Анги дэвших бүрдээ өөр өөр багштай. Жишээлбэл: 1 дүгээр ангийн багш тэр хичээлийн жилдээ нэгийн нэг бүлэгт хичээл заадаг. Мэдээж хөгжим, биеийн тамир, зураг, урлагийн хичээлүүд өөр өөр багштай. 6р ангиа төгсөхөд жил бүр өөр багштай харилцана гэсэн үг. Хоцрогдол багасах, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх боломжтой.

Хэрвээ багш ингэж ажилладаг бол ямар давуу талтай байж болох вэ-тухайн улсын хэл (language), түүх (history), уран зохиол (literature), тоо (arithmetic), эрхзүй (ethic), ёс заншил (culture) бусад хичээлүүдийн агуулга өргөн болох,  хэлний агуулгатай мөн шинжлэх ухааны хичээл буюу байгаль орчин, ургамал (plant), амьтан (animals) зэрэг ажиглалт туршилтын хичээл дадлага байдлаар ороход давуу талтай байж болох юм.

Бас хүүхэд тус бүрийн сурах хурд, сонсох, болон ярих бичих, хүлээж авах төвшин өөр өөр байдаг. Ялгаатай байдаг. Хичээл өглөө 8 цагаас эхлэн өдрийн 3 цагт дуусдаг. 3 – 5 цагаас хойш хүүхдийнхээ сонирхолтой клуб, дугуйлан, ангид төлбөртэй явуулснаар эцэг эх ажлын дараа хүүхдүүдээ сургуулиас нь авах боломжтой. 

Хичээлийн шинэ жил эхлэхэд ярилцлагын хэлбэрээр эцэг эх, хүүхэдтэй уулзан багш хүүхдээс шалгалт авна. Улсын сургууль болон хувийн сургуулиудын элсэлтийн анкетийг дор дурдлаа.

Элсэлтийн анкетийн тухай дурдвал:

  1. Сурагчийн овог нэр First and Last name
  2. Сурагчийн төрсөн он сар өдөр Date of birth
  3. Гэрийн хаяг Home Address
  4. Яаралтай үед холбоо барих хүмүүсийн жагсаалт/Emergency contact
  5. Харшлын болон эрүүл мэндийн талаар буюу вакцины мэдээллийг хавсаргасан байна.Allergy/Vaccination
  6. Бусад олон мэдээлэл багтдаг, 20 гаруй асуулттай.
  7. Сургууль тус бүр өөр өөрсдийн танилцуулгатай, сургууль-хүүхэд -эцэг эx- сургуулийн багш, ажилчдын холбоо барих сургуулийн аль анги танхим хамаардаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийн товхимол (handbook) болгон хэвлэж бэлдсэн байдаг.
  8. Сургуулийн талаар уншин бүрэн мэдээлэлтэй танилцсан эцэг эхчүүд юу хийх, хүлээх, ямар үйл ажиллагаа, арга хэмжээ болох талаар мэдэж болно.
  9. Сургуулийн бүтэн жилийн календарь (school calendar)
  10. Үүрэг хариуцлага, сахилга бат, эрхийн талаар бичсэн товч номыг хүүхэд тус бүрт тарааж өгсөн байх юм. (handbook)

 

to be continued …

Based on personal experience.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.